127.5 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжлаа

Мэдээ

Лхагва гарагт Сангийн яамнаас Монголбанкаар дамжуулан нийт 127.5 тэрбум төгрөгийн Засгийн Газрын Үнэт Цаас арилжлаа. Өөрөөр хэлбэл нийт санал болгосон 155 тэрбум төгрөгөөс бага хэмжээтэй бонд арилжсан байна. Тавдугаар сараас хойш арилжигдаагүй Засгийн газрын бондын эрэлт өндөр байлаа. Хамгийн эрэлт өндөртэй байдаг 12 долоо хоногтой Засгийн Газрын Үнэт Цаасны санал 70 тэрбум төгрөгийн хэмжээтэй ирснээс 50 тэрбумыг 15.84 хувийн хүүтэй арилжаалсан байна. 28 долоо хоногтой бондыг 107 тэрбум төгрөгийн хэмжээтэй худалдан авах санал ирснээс 75 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг 16.47 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжсан байна.

Харин хамгийн урт хугацаатай буюу 52 долоо хоногийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасыг таван тэрбум төгрөгийн хэмжээтэй худалдан авах захиалга ирсэн байна. Үүнээс 2.5 тэрбум төгрөгийн захиалгыг 17 хувийн хүүгийн түвшинд биелүүлжээ.



САНАЛ БОЛГОХ