"Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилов
“Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэн томиллоо. “Оюу Толгой”-ийн далд уурхайн төслийн асуудлаар хувь нийлүүлэгчид маргаж эхлэх үе болон бүтээн байгуулалтын эхний үед “Оюу Толгой”-ийн ТУЗ-д ажиллаж байсан туршлагатай, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, өмнө нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд, Нийслэлийн орлогч дарга зэргээр ажиллаж байсан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар болон Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Гүйцэтгэх захирал, “Оюу Толгой” компанид ажиллаж байсан Ч.Алтаннар нар “Оюу Толгой”-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдоод байна.
Үүнээс өмнө Б.Бямбасайхан, Д.Ганболд, Ч.Отгочулуу нар ТУЗ-ийн гишүүдээр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд далд уурхайн асуудлаар нөгөө талын хувь нийлүүлэгч болох “Rio Tinto”-той маргаантай асуудлаар тохиролцоонд хүрч, далд уурхайн төслийг эргэн сэргээсэн байдаг.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй