Гашуунсухайт боомтыг олон улсын статустай болгох шаардлагатай байна
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамд нүүрсний тээврийн автомашины цуваа 20 орчим километр үргэлжилж байгаа талаар Зам, Тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Энэ нь боомтын нэвтрүүлэх хүчин чадал, хяналтын систем болон БНХАУ-ын талын ачаалалтай холбоотой юм байна. Тиймээс эдгээр асуудлыг шат дараатай шийдвэрлэх шаардлагатай байгаа гэж салбарын сайдад холбогдох албаныхан мэдэгдсэн байна. Гашуунсухайт боомтыг олон улсын статустай болгох шаардлагатай байгааг компаниуд онцолдог. Өнөөдрийн байдлаар “Таван Толгой”-ийн бүлэг ордод олборлолт явуулж байгаа болон “Оюу Толгой”-ийн бүтээгдэхүүний экспорт энэ боомтоор дамжиж байгаа юм. “Оюу Толгой” болон “Эрдэнэс Таван Толгой” компанийн үйл ажиллагаа идэвхжсэнтэй холбоотойгоор боомтын зэсийн баяжмалын экспорт түүхэн дээд хэмжээнд хүрээд байгаа бол нүүрснийх 2014 оны түвшинд хүрчээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй