Газар хөдлөлтөөс хамгаалах ор
Монгол орны газар нутгийн 80 орчим хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Түүнчлэн өнгөрсөн жилтэй харьцуулахад, газар хөдлөлтийн тохиолдол 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Манай улсын хүн амын 80 хувь нь тус бүсэд оршдог тул аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйн хэрэг. Тэгвэл эрдэмтэд газар хөдлөлтөөс хамгаалах нуувч бүхий ор зохион бүтээжээ.
Энэхүү орыг дүрсэлвэл, таг нь онгойдог хайрцаг гэсэн үг. Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үед матрас нь хайрцаг руу унаж, онгорхой таг автоматаар хаагдах болно. Нуувч дотор хоол хүнс, ус, анхны тусламжийн хэрэгсэл байх тул тусламж иртэл хүлээх боломжтой. Хайрцаг гаднаасаа ч, дотроосоо ч онгойдог. Хятадын зохион бүтээгч Ван Веньси газар хөдлөлтөөс хамгаалах орны зохиогчийн эрхийг анх 2010 онд авсан. Харин ОХУ-ын зохион бүтээгч Дахир Семенов одоогийн түвшинд хүртэл хөгжүүлжээ. Хамгаалагч орыг хэзээ худалдаанд гаргах нь тодорхойгүй байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй