Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газарт хүргүүллээ

Мэдээ

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Засгийн газарт хүлээлгэн өглөө. Хуулийн төсөлд дүүргийг аймгийн статустай болгоход тусгасан нь анхаарал татаж байгаа юм. Учир нь нийслэлийн хамгийн их хүн амтай нэг дүүрэг 320 мянган оршин суугчтай байгаа нь 2-3 аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэж байгаа ч дүүрэг нь сумын статустай ижил хэмжээнд ажиллаж байгаа нь Төрийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг бууруулж, төв рүү чиглэсэн ачааллыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болдог гэж үзжээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилж баталснаар Улаанбаатар хот олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай төв болох эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид мэдээлж байна. Үүнээс гадна нийслэл Засгийн газраас хамаарахгүйгээр хөрөнгө босгох, гадны хөрөнгө оруулагчидтай шууд харьцах эрх зүйн орчин бүрдэнэ гэж Улаанбаатар хотын захирагч мэдэгдлээ.



САНАЛ БОЛГОХ