XIV Далай ламын айлчлал үргэлжилж байна

Мэдээ

Монгол Улсад хийж байгаа Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын айлчлал “цэвэр номын айлчлал” гэж Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдээс мэдэгдээд байна. Айлчлалын хүрээнд Далай лам сүсэгтэн олонд зориулан ном хурж, Монголын нийт лам хуврагууд их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурхны сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт морилж, айлдвар айлдах юм. Тухайлбал, XIV Далай лам ням гарагт “Буянт-Ухаа” цогцолборт Монголын сүсэгтэн олонд зориулж, ном айлтгал айлдлаа. Ном хурах үеэр 10 мянга гаруй хүн цуглажээ. Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад ес дэх удаагаа айлчилж байгаа юм. Эдгээр үйл явдлаас өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийж, Далай ламын айлчлалыг цуцлахыг Монголын талаас шаардсан юм. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Далай ламыг ямар нэгэн улсад зочлоод БНХАУ-ын эсрэг салан тусгаарлах үйл ажиллагааг идэвхжүүлэхийн эсрэг БНХАУ тууштай зогсоно.

Хоёр талт харилцааны тогтвортой хөгжлийг хэвээр хадгалах зорилгоор бид Төвөдийн асуудалтай холбоотой үүрэг амлалтаа биелүүлж, Далай ламын айлчлалыг зөвшөөрөхгүй байхыг, Далай лам болон түүний бараа бологчдод ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй байхыг Монгол Улсаас шаардаж байна” хэмээн мэдэгдсэн байна.



САНАЛ БОЛГОХ