Гамшгаас хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гамшгаас хамгаалах менежментийн үе шатууд болох гамшгийн өмнөх буюу урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, гамшгийн үеийн үйл ажиллагаа, гамшгийн дараах үеийн үйл ажиллагааг бүрэн тодорхойлсон байна. Мөн гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг шинээр оруулжээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулснаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг арилгах, улсын нөөц-хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдаж, үр дүн нэмэгдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй