АНУ анх удаа эмэгтэй хүний хөрөг бүхий мөнгөн дэвсгэрттэй болно
20 ам.долларын дэвсгэрт дээр байрлах Андрей Жексоны хөргийг Гарриет Табменээр солихоор болоод байгаа юм. Энэ нь АНУ мөнгөн дэвсгэрт дээрээ эмэгтэй хүний хөргийг гаргаж буй анхны тохиолдол болж байна. Дэлхийн 196 улсын мөнгөн дэвсгэртийн каталогийн 48-д буюу гуравны нэг хүрэхгүй хувийнх нь мөнгөн дэвсгэрт дээр эмэгтэй хүний хөрөгтэй байдаг аж. Өөрөөр хэлбэл дэлхий даяар эмэгтэйчүүдийн хөрөгтэй 120 төрлийн мөнгөн дэвсгэрт эргэлдэж байгаа юм. Хачирхалтай нь үүнээс 74 мөнгөн дэвсгэрт дээр Хатан хаан II Элизабетийн хөрөг байдаг байна. Хэрвээ түүнийг хасвал эмэгтэйчүүдийн хөрөгтэй мөнгөн дэвсгэртийн нийт тоонд эзлэх хувь дөрөв дахин буурах юм. Түүнчлэн бусад мөнгөн дэвсгэрт дээр хэвлэгдсэн эмэгтэйчүүдийн зурагт дөрвөн дуучин, таван яруу найрагч, нэг жүжигчин болон нэг зураач байдаг ажээ.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй