"Доригийн эрэлд" хүүхэлдэйн кино "дээд амжилт" тогтоолоо

Кино

"Немогийн эрэлд"-ийн үргэлжлэл анги болох "Доригийн эрэлд" хүүхэлдэйн кино нээлтээ хийсэн амралтын өдрүүдэд "дээд амжилт" тогтоолоо. 2003 онд хийгдэж байсан эхний ангийн үргэлжлэл "Доригийн эрэлд" хүүхэлдэйн кино өнгөрсөн баасан гарагт Хойд Америк болон Канадын кино театруудад нээлтээ хийж, 136.2 сая ам.долларын орлого олсон байна. “Walt Disney” кино компанийн бүтээл болох "Toy Story 3" хүүхэлдэйн кино 2010 онд үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд нээлтээ хийсэн долоо хоногтоо 110.3 сая ам.долларын орлого олж байсан нь тус компанийн анимэйшн киноны түүхэн дэх хамгийн их ашиг, орлого байжээ. Харин энэ төрлийн киноны "дээд амжилт"-ыг 121.6 сая ам.долларын ашиг, орлогоор “DreamWorks” кино компанийн "Shrek 3" хүүхэлдэйн кино эзэмшдэг байна. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд "Доригийн эрэлд" хүүхэлдэйн киноноос гадна “Warner Bros” кино компанийн бүтээл "Central Intelligence" кино нээлтээ хийлээ. Тус киноны тасалбарын борлуулалт "Доригийн эрэлд"-ийнхээс дөрөв дахин бага буюу 34.5 сая ам.доллар байсан аж. “Disney” кино компани хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард "Captain America: Civil War" киногоороо "Box Office"-ийн жагсаалтыг тэргүүлж байсан юм.

САНАЛ БОЛГОХ