АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний оронд юу үзэж болох вэ

Кино

АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөгчдийн сүүлийн мэтгэлцээн Улаанбаатарын цагаар өнөөдөр 9:00-10:30 -ын хооронд 90 минут үргэлжилнэ. Хэрэв мэтгэлцээнийг үзмээргүй байвал энэ үеэр үзэж болох өөр зүйлс юу байж болохыг харъя.

Хэрэв та олон улсын телевизийг шууд үзэх эрхтэй бол "FX"-ээр "American Horror Story" цувралын шинэ анги 10:00 цагаас эхэлнэ. Хамгийн хачирхалтай дүрийг нь Lady Gaga бүтээж байгаа энэ цуврал бүлэг бүрт өөр үйл явдлыг харуулдаг учраас уг цувралыг үзэхэд заавал өмнөх бүлгүүдийг нь үзсэн байх шаардлагагүй байдаг.

Мөн олон жил "South Park" инээдмийн цувралыг үзэж байгаа хүмүүс шинэ ангийг өнөөдөр 10:00 цагаас хүлээн авч үзэх боломжтой. АНУ болоод дэлхий дахинд анхаарал татаж байгаа асуудлуудыг хөгжилтэй байдлаар энэ цувралд харуулдаг. Сонгуулийн эргэн тойронд болж буй үйл явдлыг өмнөх ангиудад ч харуулж байсан юм.



САНАЛ БОЛГОХ