"Jason Bourne" ашиг орлогоороо тэргүүллээ

Кино

“Bourne” цувралын тав дахь анги болох "Jason Bourne" кино нээлтээ хийсэн долоо хоногтоо АНУ, Канадын кино зах зээлийг доргиож эхэллээ. Нээлтээ хийсэн даруйдаа 60 сая ам.долларын орлого олж “Box office”-ийн жагсаалтыг тэргүүлж эхлээд байгаа юм.

Роберт Ладлэмийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн энэхүү киноны гол дүрийг Мэтт Дэймон дахин бүтээсэн нь олны анхаарлыг ихэд татаад байгаа юм. Учир нь дөрөв дэх анги "Bourne Legacy" киноны гол дүрийг Жерреми Реннер бүтээсэн нь төдийлөн амжилт олж чадаагүй аж. Нийт 120 сая ам.долларын өртгөөр бүтсэн энэхүү киноны орлогын хэмжээ хүлээлтийг давсан үзүүлэлттэй байгааг кино шинжээчид онцолжээ.

"Jason Bourne" кино нээлтээ хийсэн эхний долоо хоногт 51-58 сая ам.долларын орлого олно гэж шинжээчид таамаглаж байсан юм. Харин “STX Entertainment”-ийн “Bad Moms” инээдмийн кино нийт 23.4 сая ам.долларын орлого олж, “Box Office”-ийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна. Тэгвэл энэ долоо хоногт нээлтээ хийсэн гурав дахь уран бүтээл “Nerve” аймшгийн кино нь есөн сая ам.долларын орлого олж наймдугаарт жагсжээ. Түүнчлэн үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байсан “Ghostbusters” болон “Star Trek Beyond” зэрэг киноны орлого энэ долоо хоногт дахин таагүй үзүүлэлттэй байгаа ажээ.

Энэ сарын 29-нөөс 31-ний хооронд Хойд Америкийн кино театруудын ашиг орлогын үзүүлэлтийг "ComScore" дараах байдлаар нэгтгэсэн байна.

САНАЛ БОЛГОХ