“Asahi” групп “SAB Miller”-д 7.3 тэрбум еврогийн санал тавив
Шингэн хүнс үйлдвэрлэгч Японы “Asahi” групп “SAB Miller” компанид өрсөлдөгчөөс нь 834 сая ам.доллараар илүү санал тавьжээ. Ингэснээр хэлцлийн нийт үнийн дүн 7.3 тэрбум евро болж байгааг дотоод эх сурвалж мэдээллээ. Японы компаниуд шинээр компани худалдан авах санал тавихдаа өрсөлдөгчдөөс харьцангуй өндөр үнийн дүнг санал болгодог. Энэ онд Япон компаниуд дунджаас 33 хувь өндөр санал хүргүүлсэн болохыг “Bloomberg”-ийн эдийн засагчид тооцоолжээ.
"Verizon” компани “Yahoo!”-ийг худалдан авах нь талаар болох уу
“21st Century Fox” компани “Sky”-ийн нэгж хувьцааг 10.75 фунт стерлингээр авна
“21st Century Fox” компани “Sky”-ийн нэгж хувьцааг 10.75 фунт стерлингээр үнэлэн худалдан авахаар болжээ. Одоогоор “Fox Sky”-ийн 39.14 хувийг эзэмшдэг. Үлдсэн хувийг буюу удирдлагын багцыг худалдан авах хэлцэл 2017 оны эцэс гэхэд шийдэгдэнэ гэж талууд харж байгаа юм байна. Мөн “Sky” ирэх онд ногдол ашиг тараахгүйгээр болжээ. Их Британийн "Sky" компани нь интернэтээр "On-Demand" буюу хэрэглэгчийн хүсэлтээр видео контент дамжуулах болон шилэн кабель, суурин утасны үйлчилгээ эрхэлдэг компани юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй