Canada Goose: IPO-оос 300 сая ам.доллар татан төвлөрүүлнэ
Арктик болон тундрын бүсийн цаг уурт зориулсан тансаг зэрэглэлийн хувцас үйлдвэрлэгч “Canada Goose” компани Нью-Йорк болон Торонтогийн Хөрөнгийн биржид IPO гаргах хүсэлт гарган, шаардагдах бичиг, баримтаа бүрдүүлж өгчээ. Хоёр биржид давхар бүртгэлтэй болж, IPO-оос 300 сая ам.доллар татан төвлөрүүлэхээр зэхэж байгаа нь “Bain Capital” компанийн эзэмшилд байдаг “Canada Goose”-ийн зах зээлийн үнэлгээг хоёр тэрбум ам.доллар болгож байгаа юм. GOOS гэх тикерээр хувьцаагаа гаргаснаар татан төвлөрүүлэх хөрөнгийг тус компани өрөө төлөх болон эргэлтийн хөрөнгө, компанийн бусад үйл ажиллагаанд зарцуулна гэж мэдүүлжээ. Тус компани энэ оны I улиралд хувьцаагаа арилжиж эхлэхээр төлөвлөж байгаа хэмээн өмнө нь мэдээлж байсан юм.
“Verizon” компани “Yahoo!”-ийг худалдан авах үнээ бууруулна
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй