“Mosaic” компани "Vale SA”-ийн бордооны нэгжийг худалдан авна
Поташ болон фосфат зэрэг ургацын бордоо үйлдвэрлэгч “Mosaic” компани Бразилийн уул уурхайн “Vale SA” компанийн бордооны нэгжийг 2.5 тэрбум ам.доллараар авахаар болжээ. Төлбөрийг бэлэн мөнгө болон хувьцаагаар тэнцүү хуваан хийх юм байна. Ингэснээр “Vale” “Mosaic”-ийн 11 хувийг эзэмшиж, ТУЗ-д хоёр суудалтай болно. Хэлцэл ирэх оны эцсээр дуусах товтой байна.
“Careem Networks”-ийн зах зээлийн үнэлгээ нэг тэрбум ам.доллар
“China Vanke” “Shenzhen Metro Group”-ийг авахгүй
“China Vanke” компанийн хувьцаа эзэмшигчид нэмэлт хувьцаа гарган “Shenzhen Metro Group”-т хөрөнгө оруулахаас татгалзлаа. Ингэснээр хувьцааны ханш нь 3.2 хувь буюу долоо дахь өдрөө дараалан унасан байна. Зөвхөн энэ сар гарснаас хойш “China Vanke”-ийн зах зээлийн үнэлгээ 22 хувиар буураад байгаа юм. Ингэснээр “China Vanke” компани “Senzhen Metro Group”-ийн хувийг худалдан авах хэлцлээ цуцалсан байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй