Төгрөгийн ханш гол валютуудын эсрэг эргэн бага зэрэг өслөө

Мөнгө ба бизнес

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг эргэн өслөө. Лхагва гарагт зарласан, өнөөдөр /нэгдүгээр сарын 12-ны өдөр/ мөрдөх ханшаар ам.долларын албан ханш 2497.66 төгрөг болоод байна. Энэ нь сүүлийн нэг долоо хоногийн хамгийн сул ханш болж байгаа юм. Ам.доллар оны эхнээс хойш 0.3 хувиар өсөөд байна. Юанийн ханш ч буурч, 360.57 төгрөг боллоо.

Даваа гарагийг эс тооцвол энэ нь мөн сүүлийн нэг долоо хоногийн хамгийн сул ханш юм. Мөн Монголбанк нэг долоо хоногтой 118 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна. Ингэснээр нэгдүгээр сарын 11-ний байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 230.3 тэрбум төгрөг болж байна.




САНАЛ БОЛГОХ