"iPhone" 10 нас хүрлээ

Мэдээ

Арван жилийн өмнөх энэ өдөр технологийн салбарыг цоо шинэ түвшинд хүргэх эхлэлийг тавьсан үйл явдал болж, "iPhone"-ийг анх танилцуулж байсан юм. 2007 онд Сан Францискод болсон "Macworld" экспогийн үеэр Стив Жобс "Бид өнөөдөр мэдрэгчтэй дэлгэц бүхий "iPod", шинэ үеийн гар утас мөн интернэт харилцаа холбооны төхөөрөмж танилцуулна" гэж мэдэгдэж байлаа. Дөрвөн удаа давтаж хэлсний дараа үзэгчид гурван төхөөрөмж биш энэ гурвыг нийлүүлсэн нэг төхөөөрөмж гэдгийг нь ойлгосон аж. Анхны "iPhone" тийм ч хямд үнэтэй байсангүй. 499-599 ам.долларын үнэтэй энэхүү гар утсыг зөвхөн "AT&T" үүрэн холбооны оператороос худалдан авах боломжтой байжээ.

"Apple"-ийн хувьд "iPhone" гэх нэрийг ч эзэмшиж байгаагүй юм. Тухай үед энэ нэрийг "Cisco" эзэмшиж байсан учраас "Apple"-ийг шүүхэд дууджээ. Хэдий тийм боловч дээрх хоёр компани шүүхийн танхимд маргалдалгүй "iPhone"-ийг худалдаанд гарахаас өмнө тохиролцоонд хүрч байсан аж. "Apple" компани өнгөрсөн долдугаар сард нэг тэрбум дахь "iPhone"-оо худалдсан юм.



САНАЛ БОЛГОХ