“Facebook” компани “Marketplace” үйлчилгээг дахин нэвтрүүллээ

Мэдээ

Нийгмийн сүлжээний “Facebook” компани хэрэглэгчдэдээ өөрсдийн эд зүйлсийг зарах, солилцох боломж олгох "Craigslist"-тэй төстэй үйлчилгээг дахин нэвтрүүллээ. “Marketplace” гэх энэхүү үйлчилгээний эхний хувилбарыг “Facebook” 2007 онд гаргаж байсан ч амжилт олоогүй учраас 2009 онд зогсоож байсан юм. Интернэт хэрэглэгчдийн дийлэнх нь гар утсаараа холбогдож байгаа энэ үед хамгийн олон татагдсан апп болох “Facebook” энэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж байна. Энэ нь хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан аппликейшн хийгээгүй “Craigslist”-ийг цохих давуу тал болж болох юм. “Facebook” жилийн өмнөөс "Facebook группүүдээр" дамжуулан худалдааны модулийг туршиж байгаа аж. Тус компанийн Бүтээгдэхүүний менежментийн хэлтсийн дарга Мэри Кю "Facebook-ийн зарах болон худалдан авах зориулалттай группүүдээр сар бүр 450 сая гаруй хүн зочилдог" гэж албан ёсны блогоор дамжуулан мэдэгджээ.



САНАЛ БОЛГОХ