“Pokemon Go”-ийн шинэчлэл
Энэ зуны феноменон “Pokemon Go” тоглоом гарснаасаа хойш байгаагүй шинэчлэл хийлээ. Нэг талаас энэ нь хэрэглэгчдийн сонирхол буурч байгааг эргүүлэн сэргээх зорилготой ажээ. “Nintendo”-ийн лицензтэйгээр “Niantic” шинэчлэлийг даваа гарагт “App Store”-т оруулсан байна. Энэхүү шинэчлэлд “Pokemon”-ийн хоёр дахь үеийн тоглоомд анх гарч ирж байсан шинэ “pokemon”-уудыг нэмж өгчээ. Түүнчлэн баярын улиралтай холбоотойгоор Санта Клаусын малгай өмссөн “Pikachu” гарсан байна. 12 дугаар сарын 29 хүртэл энэхүү "онцгой" “Pikachu”-ийг барих боломжтой аж.
Түүнчлэн ирэх хэдэн сарын турш шинэ дүрүүд бага багаар нэмэгдсээр байна гэж “Niantic” мэдээллээ. “Pokemon Go” тоглоом анх гарснаасаа хойш гурван сарын хугацаанд 600 сая ам.долларын орлого олсон байна. Зөвхөн Их Британид л гэхэд өдөр бүр 120 мянган ам.долларын орлого олж байгаа гэж “App Annie” агентлаг мэдээлжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй