Аюулгүй "Galaxy Note 7" эргэн ирлээ

Мэдээ

"Samsung Electronics" компани цэнэг хураагуурын саатлын улмаас "Galaxy Note 7"-ийг эргүүлэн татсан. Харин шинэчлэн засварласан аюулгүй "Galaxy Note 7"-ийг БНСУ болон бусад гол зах зээлд энэ сарын эхнээс нийлүүлж эхэллээ. Монгол Улсад 11 дүгээр сарын эхний долоо хоногт багтаж албан ёсоор худалдаанд гарах юм байна. Ингэхдээ үүрэн холбооны компаниудаас гадна гэрээт борлуулагчдаар дамжуулан худалдаална гэж компанийн төлөөлөгч "Bloomberg"-т мэдээллээ. Гэхдээ борлуулах үнэ одоогоор тодорхойгүй байна. Ам.долларын ханшийн хөдөлгөөнтэй холбоотойгоор "Galaxy S7 Edge" утаснаас илүү үнэтэй байх аж. Үүрэн телефоны операторууд "Galaxy S7 Edge"-ийн үнийг нэг сая 780 мянган төгрөгөөс эхлэхээр тогтжээ.



САНАЛ БОЛГОХ