“Juno” сансрын хөлөг Бархасбадь гарагийн тойрог замд нэвтэрлээ

Мэдээ

Нарны аймгийн хамгийн том гарагийг судлах “Juno” хөлөг Бархасбадь гарагийн тойрог замд амжилттай нэвтэрлээ. Таван жилийн өмнө хөөргөсөн “Juno” хөлгөөс   байршлаа зөв эзэлсэн гэсэн дохиог NASA Улаанбаатар хотын цагаар 13 цагт хүлээн авсан байна. Нарны эрчим хүчээр ажиллах уг төхөөрөмжийн камер одоогоор унтраалттай байгаа учир Бархасбадь гарагийн тойрог замаас авсан зураг ирээгүй байгаа аж. “Juno” сансрын хөлөг 2.8 тэрбум километр замыг таван жилийн турш туулж, зохих байршилдаа хүрсэн байна. Ирэх 20 сарын турш Бархасбадийн тойрог замаас уг гарагийн үүлийг нэвтэлж, татах хүч болон соронзон орныг судлах юм. Дээрх төслийн нийт санхүүжилт 1.1 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд энэхүү үйл явдлыг тэмдэглэн “Google” интернэт хайлтын үйлчилгээнийхээ нүүр хуудаст харагддаг "Doodle"-ийг өөрчилжээ.


САНАЛ БОЛГОХ