“Netflix" 7 сая хэрэглэгчтэй болов
“Netflix” компани 2016 оны IV улиралд шинээр долоон сая хэрэглэгчтэй болж “дээд амжилт” тогтоолоо. Дотоод болон олон улс дахь нийт хэрэглэгчийн тоо ийнхүү нэмэгдсэн нь шинжээчдийн таамгаас давсан дүн болж байна. Интернэтээр дамжуулан кино, телевизийн цуврал кино үзүүлдэг “Netflix” компани өнгөрсөн улиралд олон улсад 5.1 сая, дотоодод 1.9 сая шинэ хэрэглэгчтэй болсноо зарласан байна. Харин энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш огцом өсжээ. Ийнхүү “Netflix”-ийн нийт үзэгч, хэрэглэгчийн тоо 94 саяд хүрч байна.
Энэ удаад хэрэглэгчийн тоо огцом нэмэгдэхэд Их Британийн Хатан хаан II Элизабетийн залуугийн үеийг харуулсан "The Crown" цуврал үзэгчдийн хүртээл болсон, мөн “Gilmore Girls” болон “Black Mirror”-ийн шинэ цувралууд гарсан нь голлон нөлөөлжээ. Одоогоос жилийн өмнө 130 оронд үйлчилгээ нэвтрүүлж байсан “Netflix” компани олон улсад ихээхэн нэр хүндтэй болоод байгаа юм. Үүгээр зогсохгүй энэ онд ч мөн олон улсад шинэ хэрэглэгчдийн тоо өснө гэсэн таамаглажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй