“Alphabet”-ийн "Waymo" компани "Avis Budget Group"-тэй хамтарна

Мэдээ

“Alphabet”-ийн автомат жолоодлоготой автомашины салбар нэгж "Waymo" компани автомашины түрээсийн үйлчилгээ үзүүлдэг "Avis Budget Group"-тэй хамтарч ажиллахаар боллоо. Өөрөөр хэлбэл "Avis Budget Group" энэ оны эцсээр гэхэд түрээсийн үйлчилгээндээ "Waymo"-ийн "Chrysler Pacifica" загварын гэр бүлийн автомашинуудыг ашиглахаар болж байна. Талуудын түншлэлийн хэлэлцээр ойрын хэдэн жилдээ үргэлжилнэ. "Waymo" компани автомашинуудаа эзэмшсэн хэвээр байна, зөвхөн үйлчилгээнийх нь төлбөрийг "Avis Budget Group"-д өгнө гэдгээ мэдэгджээ.

Ийнхүү “Alphabet”-ийн автомат жолоодлоготой автомашины салбар нэгж зах зээлийн гол өрсөлдөгчид, ялангуяа "Uber Technologies"-той ижил, өөрсдийн бүтээгдэхүүнийг олонд таниулж сурталчлах, хэрэглэгчдийн цар хүрээгээ тэлэх боломжоо нээж байна. "Avis Budget Group" нь автомашин түрээслэх "Zipcar" үйлчилгээг санал болгодог.

Энэхүү үйлчилгээ одоогоор нэг сая гаруй хэрэглэгчтэй юм. Энэ мэдээллийн дараа "Avis Budget Group" компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 21 хүртэл хувиар өсөж, сүүлийн таван жилд тохиогоогүй хамгийн идэвхтэй арилжаа хийжээ.




САНАЛ БОЛГОХ