"Space X"-ийн "Falcon 9" амжилттай хөөрлөө

Мэдээ

"Space X" компанийн "Falcon 9" пуужин Калифорни мужид байрлах "Ванденберг" агаарын цэргийн баазаас амжилттай хөөрлөө. Энэхүү пуужинд мэдээлэл харилцааны "Iridium Communications" системд зориулсан харилцаа холбооны 10 хиймэл дагуулыг тээвэрлэсэн байна. Олон улсын мэдээлэл холбооны чухал системд тооцогддог тус оператор нь хиймэл дагуулуудаа шинэчлэх алхмыг хийж эхэлжээ. Энэ хүрээнд эхний ээлжийн хиймэл дагуулуудыг өнгөрсөн долоо хоногт Флорида мужийн Канаверал булангаас илгээгээд байна. Нийт 75 ширхэг хиймэл дагуул хөөргөх энэхүү ажиллагаа 2018 оны дунд хүртэл үргэлжилнэ. Үүнд гурван тэрбум ам.доллар зарцуулагдаж буйг ажиглагчид онцолжээ.



САНАЛ БОЛГОХ