Монгол эрдэмтдийн бүтээсэн "Мазаалай" хиймэл дагуулыг хөөргөв

Мэдээ

МУИС-ийн залуу эрдэмтэн судлаачдын бүтээсэн, Монголын анхны бага оврын "Мазаалай" хиймэл дагуулыг ням гарагт АНУ-ын Флорида мужид байрлах Кеннедийн сансрын төвөөс хөөргөлөө. "Space X" компанийн "Falcon 9" пуужин дотор байрлуулсан энэхүү хиймэл дагуулыг МУИС-ийн баг бүрэлдэхүүн олон улсын судлаачидтай хамтран бүтээснээрээ онцлог юм. ЮНЕСКО болон Японы Засгийн газрын хэрэгжүүлж буй “Joint Global Multi-Nation Birds” төслийн хүрээнд Монгол Улсаас гадна Япон, Нигери, Гана, Бангладеш улс мөн хиймэл дагуулуудаа хөөргөжээ. Эдгээр хиймэл дагуулуудыг олон улсын сансрын станцад хүргэсний дараа энэ сарын сүүлээр гэхэд дэлхийн тойрог замд байршуулах юм байна. "Мазаалай" хиймэл дагуулыг өнгөрсөн баасан гарагт хөөргөхөөр төлөвлөөд байсан ч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас нислэг түр хугацаанд хойшлоод байсан юм.

"Mongol Sat-1" хиймэл дагуул дөрөвдүгээр сарын 19-нд сансарт хөөрснөөс хойш ийнхүү Монгол Улс хоёр дахь хиймэл дагуулаа сансар руу илгээлээ.




САНАЛ БОЛГОХ