АНУ: “Yahoo”-ийн хэрэглэгчдийн мэдээллийг ОХУ хакердсан

Мэдээ

АНУ ОХУ-ыг “Yahoo”-ийн 500 сая хэрэглэгчийн мэдээллийг хакердсан хэргийг зохион байгуулсан хэмээн буруутгалаа. Энэ хэрэг олны анхаарлыг хамгийн их татсан цахим гэмт хэргийн тоонд багтаж байгаа юм. АНУ-ын Засгийн газар “Yahoo”-ийн системд нэвтэрч олон сая хүний хувийн мэдээлэлд халдсан хэрэгт ОХУ-ын холбооны аюулаас хамгаалах албаны хоёр ажилтан болон өөр хоёр этгээдийг сэжиглээд байна. Сэжигтнүүдийн нэг Канадад баривчлагдсан аж. Харин бусдыг нь ОХУ-аас илрүүлж чадахгүй байгаа талаар албаныхан мэдээллээ.

Үүнтэй холбогдуулж ОХУ цахим гэмт хэргийг өөгшүүлж, гэмт хэрэг үйлдэгчдийг хамгаалж байна гэсэн мэдэгдлийг АНУ-ын Засгийн газраас хийжээ. "Нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт хийсэн. Холбооны аюулаас хамгаалах албаныхан эрх мэдлээ ашиглаж байна" хэмээн АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Үндэсний аюулгүй байдлын албаны төлөөлөгч Мэри Маккорд мэдэгджээ.




САНАЛ БОЛГОХ