"Grammarly" компани 110 сая ам.долларын хөрөнгө босголоо

Мэдээ

Алдаа засдаг платформ ажиллуулдаг "Grammarly" компани 110 сая ам.долларын хөрөнгө босголоо. Тус компани алдаа засдаг цахим платформоороо дэлхийд тэргүүлдэг аж. Тус компани энэхүү платформоо сайжруулахаар хөрөнгө босгох санаачилга гаргасан нь хөрөнгө оруулалтын "General Catalyst", "IVP", "Spark Capital" зэрэг компаниудын дэмжлэгийг авч чадсан байна. Сан Францискод төвтэй, байгуулагдаад найман жил болж буй "Grammarly" компани одоогоор долоон сая гаруй хэрэглэгчдэд "алдаагүй бичих" үйлчилгээг үзүүлж байна.

Тус компанийн програм хангамжийн тусламжтай зөв бичих, бичсэн текстийг шалгах, эх сурвалжийг илрүүлэх, хэл зүй, дүрмийн найруулгыг сайжруулах боломжтой ажээ. "Grammarly" компани цаашлаад текстийн утга агуулгаас шалтгаалж тохирох үгийн сонголтыг өгч эхэлснээ цахим хуудастаа дурджээ.




САНАЛ БОЛГОХ