Kaspersky: "Microsoft" Монополийн эсрэг хууль зөрчсөн

Мэдээ

"Kaspersky" компани "Microsoft"-ийг Монополийн эсрэг хууль зөрчсөн гэж Европын Холбоонд гомдол гаргасан байна. "Вашингтон мужийн Редмонд хотод төвтэй “Microsoft” компани “Windows 10”-ийг танилцуулснаас хойш хэрэглэгчдийн хийх сонголтыг хязгаарлах замаар зах зээлийн өрсөлдөөнийг бууруулсан" гэж Европын Холбоо Германы хууль тогтоогч нарт ирүүлсэн мэдэгдэлд дурджээ. Улмаар ОХУ-ын цахим аюулгүй байдлын “Kaspersky" компани “Microsoft”-ийг "Өрсөлдөгч компаниудын бүтээгдэхүүнийг сонгоход саад болсон, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг сулруулсан" талаар шалгаж өгөхийг хүссэн байна.

Европын Холбоо өмнө нь “Microsoft”-ийг хэд хэдэн удаа шалгаж байсан нь 10 гаруй жил үргэлжилж, 2013 онд эцэс болж байсан аж. Үүний дүнд тус компани Өрсөлдөөний хууль зөрчсөний төлөө 2.5 тэрбум ам.долларын торгууль төлөхөөр болсон байна. Тухайн үед бүх суурин компьютер "Windows" систем ашигладаг байсан, үүний зэрэгцээ тус компани энэхүү системээ дагалдуулж хөгжим тоглуулагчаас авхуулаад нэмэлт бүтээгдэхүүнүүдийг санал болгосон нь буруутай гэгдэх гол үндэслэл болжээ.




САНАЛ БОЛГОХ