"Apple” компани сүүлийн 10 жилийн турш Шинэ Зеландад татвар төлөөгүй

Мэдээ

Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй, гар дээрх бэлэн хөрөнгө нь хамгийн ихэд тооцогддог “Apple” компани сүүлийн 10 жилийн турш Шинэ Зеландад татвар төлөөгүй байна. Харин “New Zealand Herald” хэвлэлийн сурвалжилснаар тус компани 2007 оноос хойш Австралид 26 сая ам.долларын татвар төлжээ. “Apple New Zealand”-ийн толгой компани нь Австралид бүртгэлтэй бөгөөд Австрали, Шинэ Зеланд улсын хооронд улс дамнасан корпораци нэг талд л татвар төлөх тухай гэрээтэй байдаг байна. Хэдийгээр “Apple” компани Шинэ Зеландад татвар төлөөгүй асуудал иргэдээс шүүмжлэл дагуулж байгаа ч энэ шийдэл нь ямар ч хууль зөрчөөгүй болохыг тус компани мэдэгджээ. Татварын зарим мэргэжилтнүүд энэхүү шийдлийг "хачирхалтай" гэж дүгнэсэн байна.

Учир нь Австралид компанийн татвар Шинэ Зеландаас 30 хувиар өндөр байдаг аж. “Apple” компани 2014 оноос АНУ-аас бусад улсаас олж буй орлогоо 12.5 хувийн татвартай Ирландад төвлөрүүлж эхэлсэн байна. Хэдий тийм боловч Европын комисс тус компанийг хоёр хувийн л татвар төлж байсан гэж мэдэгдэж, шүүмжилж байсан юм.



САНАЛ БОЛГОХ