Дэлхийн хамгийн өндөрт байрлах задгай зоогийн газар
Мэдээ
Данийн "Noma" болон Лондонд байрлах "Ledbury" рестораны ахлах тогооч нар хамтран дэлхийн хамгийн өндөрт байрлах задгай зоогийн газрыг өнгөрсөн оны 12 дугаар сард нээжээ. Энэхүү зоогийн газар нь Балбын Эверестийн баазад байрладаг байна. Хүссэн хүн бүхэн өглөөний цайгаа зооглохоор жилийн аль ч улиралд тус рестораныг зорьж очих боломжтой ажээ.
3962 метр өндөрт байрлах зоогийн газар нь дулаан уур амьсгалыг бүрдүүлэн ширээ зассан байх бөгөөд энэ нь найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хувийн зугаалга хийж буй мэт мэдрэмжийг төрүүлнэ. Үүнээс гадна Эверестийн оргилыг бүтнээр ажиглах боломжтой. Харин арван өдрийн аялал хийхэд 25 мянган ам.доллар зарцуулах шаардлагатай ажээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй