Улс орнууд шинэ оноо угтлаа

Мэдээ

АНУ-д шинэ жилийн баярыг уламжлал ёсоороо тэмдэглэн өнгөрүүллээ. Тухайлбал, индианаполист "Indy" уралдааны автомашиныг гурав дахь жилдээ өндрөөс доош нь буулгаж, түүний оронд уламжлалт бөмбөгийг байрлуулж 2017 оноо угтсан байна. Мөн Хойд Каролинагийн Роли хотод үүнтэй ижил уламжлалаар буюу царсны боргоцой доош нь буулган тэмдэглэжээ. Харин Лас Вегаст алдартай зочид буудлуудын дээвэр дээр ёслолын буудлага буудуулж, шинэ оноо угтсан байна. Түүнчлэн ням гарагт Их Британид олон зуун мянган иргэн цаг агаарын нөхцөл байдлыг үл харгалзан Лондон хотод шинэ жилийн баярын жагсаал зохион байгуулжээ. Жагсаалд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 8500 орчим бүжигчин, хөгжимчин, уран бүтээлчид үзүүлбэрээ үзүүлсэн байна. Баярын жагсаал "Green Park" метроны буудлаас Парламентын талбай хүртэл үргэлжилжээ.

Энэхүү баярын жагсаал Их Британийн нийслэлд 31 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа аж. Харин Дубай хотноо шинэ оныг угтаж ёслолын буудлага хийлээ. 828 метрийн өндөртэй дэлхийн хамгийн өндөр барилга болох "Бурж Халифа"-д болсон ёслолын буудлагыг үзэж сонирхохоор гадаадын жуулчид болон олон мянган иргэн цугларсан байна. Шинэ оны ёслолын буудлага найман минут үргэлжилжээ.    



САНАЛ БОЛГОХ