Суурин компьютерийн нийлүүлэлт "өслөө"
Суурин компьютерийн нийлүүлэлт улирлын дүнгээр анх удаа сүүлийн таван жилийн дээд түвшинд хүрлээ. Зах зээлийн судалгааны “IDC” байгууллагын мэдээлснээр суурин компьютерийн нийлүүлэлт 2017 оны эхний гурван сард 60.3 сая ширхэгт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь нэг хувьд ч хүрэхгүй дүнгээр өссөн үзүүлэлт болж байгаа ч 2012 оны эхний улирлаас хойш анх удаа өссөн тохиолдол болжээ.
Харин “Gartner-ийн тооцоолсноор суурин компьютерийн нийлүүлэлт I улиралд 2.4 хувиар буурсан байна. Хэдий суурин компьютерийн зах зээлд бизнесийн орчин сайжирсан ч хэрэглэгчдийн зан төлөвт бодитой нөлөөлөх хэмжээнд биш байгаатай шинжээчид санал нэгдсэн байна.
Хэрэглэгчид хаана ч явсан цахим шуудангаа шалгадаг, интернетэд орохыг илүүд үзэж байгаагаас ухаалаг гар утас, таблетын хэрэглээ улам нэмэгдэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан суурин болон зөөврийн компьютерийн борлуулалт буурсаар байгааг судалгааны байгууллагууд онцолжээ. Олон улсын хэмжээнд одоогоор "HP" компани суурин компьютерийн зах зээлийн 22 хувь, "Lenovo" групп 20 хувь, "Dell Technologies" 16 хувь, "Apple" долоон хувийг эзэлж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй