“Apple” компани "iPhone"-ийнхоо 10 жилийн ойд зориулан шинэ бүтээгдэхүүн гаргана

Мэдээ

"iPhone" гар утасны 10 жилийн ойг тохиолдуулан “Apple” компани шинэ “iPhone” гар утаснуудаа танилцуулахаар зэхэж байна. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр “Apple” компани ирэх намар “iPhone” загварын гурван шинэ гар утас танилцуулахаар бэлтгэлээ базааж байгаа ажээ. Үүнээс хоёр нь одоо хэрэглээнд байгаа “iPhone”-уудын сайжруулсан загвар байх бол нэг нь цоо шинэ өнгө төрхтэй, шинэ загварынх байх болно гэдгийг эх сурвалж онцолжээ.

Орлогынхоо хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч технологийн компани “Apple”-ийн орлогын дийлэнхийг буюу гуравны хоёрыг “iPhone” гар утас бүрдүүлдэг ч 2016 онд “iPhone”-ийн борлуулалт буурсан нь гар утасны загвар, өнгө төрх сүүлийн гурван жилд шинэчлэгдээгүйтэй холбоотой гэж зарим шинжээчид тайлбарлаж байна.

Харин үйлдвэрлэдэг гар утасныхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг “Samsung” компани өнгөрсөн онд “Note 7”-той холбоотой асуудалд унасан ч шинээр танилцуулсан “Galaxy S8” гар утас нь зах зээлд багагүй эрэлт үүсгээд байгааг шинжээчид онцоллоо.




САНАЛ БОЛГОХ