Хуучны автомашиныг засаж, сайжруулснаар 200 сая хүртэлх төгрөгөөр үнэлэгдэх боломжтой
Хуучны автомашины үнэ цэнэ, түүх дурсгалыг таниулах зорилгоор 1927-1959 онд үйлдвэрлэсэн автомашинуудын үзэсгэлэн төв талбайд гараад байна. Энэхүү үзэсгэлэнд "Волга 21", "Чайка" зэрэг есөн автомашин тавигджээ. Эдгээр автомашинуудын дөрөв нь “Монгол кино” нэгтгэлийн уран бүтээлийн фондын автомашин бусад нь хуучин автомашин цуглуулагч, сонирхогчдын хадгалж буй автомашинууд болохыг үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна. Мөн хуучны автомашиныг хадгалж үлдэх, засаж сайжруулахад сэлбэг хэрэгслийн олдоц тааруу байдаг нь гол асуудал болдог байна. Хэдий тийм боловч засаж сайжруулсны дараа үнэ цэнэ нь 200 сая төгрөг хүртэл өндрөөр үнэлэгдэх боломжтой болдгийг хуучин автомашин цуглуулагчид онцоллоо. Дашрамд сонирхуулахад, анх 1905 онд Богд хаан “Ford”-ийн автомашиныг худалдан авснаар Монгол Улс автомашинтай болж байсан түүхтэй юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй