Азийн компаниудын ТУЗ-д хүйсийн ялгаа хамгийн өндөр байна

Мэдээ

Азийн компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд хүйсийн ялгаа хамгийн өндөр байгааг "Deloitte"-ийн судалгаанд дурджээ. 2016 онд удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд байгаа эмэгтэйчүүдийн тоо Азид өссөн үзүүлэлттэй гарсан ч Европтой харьцуулахад гурав дахин бага байна. Тухайлбал өнгөрсөн онд Европын компаниудын ТУЗ-д эмэгтэйчүүдийн эзлэх хэмжээ 22.6 хувь байсан бол Азид 7.8 хувь байжээ. Энэ нь Өмнөд болон Латин Америкаас ердөө 0.6 хувиар өндөр үзүүлэлт юм. Сингапурын Үндэсний их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар сайн шийдвэр гаргадаг, өндөр ашиг олдог компаниудад ихэвчлэн хүйсийн ялгаа гардаг аж. Үүнээс гадна компанийн удирдлагууд ТУЗ-ийн гишүүнээр хувийн холбоотой, ойрын хүнээ сонгох нь их байдаг гэж шинжээчид үзэж байна. 2015-2016 онд нийт 64 орны 7000 гаруй компанийн судалгаагаар Тайвань, Индонез зэрэг оронд эмэгтэйчүүдийн удирдах зөвлөлд эзлэх хэмжээ нэмэгдсэн байна. Харин Япон, Өмнөд Солонгост буурчээ.



САНАЛ БОЛГОХ