Катар улс АНУ-аас 36 ширхэг "F-15" тийрэлтэт онгоц худалдаж авна

Мэдээ

Катар улс АНУ-аас 36 ширхэг "F-15" тийрэлтэт онгоц худалдаж авах 12 тэрбум ам.долларын гэрээ хийлээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр энэхүү гэрээ хийгдсэнээр хоёр улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаа, харилцаанд эергээр нөлөөлж Катарын хүчин чадал нэмэгдэх болно гэжээ. Мөн шинжээчдийн үзэж байгаагаар Дональд Трампын Засгийн газар Ойрх Дорнодын гол холбоотнуудын терроризмын эсрэг тэмцэх өрсөлдөөнийг тэнцвэртэй байлгахад анхаарч ажиллаж байгаа нь харагдаж байна. Түүнчлэн зарим улс Катараас дипломат харилцаагаа таслаад байгаа энэ хурцадмал үед АНУ аль нэг талыг дэмжихгүй, төвийг баримталсан байр суурьтай байгаа юм.



САНАЛ БОЛГОХ