Ухаалаг үндэстэн болох төлөвлөгөө
Нийтлэл
Технологийн амбийцтай төлөвлөгөө хэрэгжүүлж байна
Сингапур дэлхийн анхны ухаалаг үндэстэн болохоор зорьж байна. Ингэх болсон шалтгаан юу вэ.
Ажил болон зорьсон газар- таа хүрэхээр автобусаа зүгээр л хүлээж зогсдог бол та хоц рогджээ. Бяцхан арал дээр өр нөж буй амьдралын бүхий л талыг техно- логитой хослуулахыг зорьж буй Сингапурын ухаалаг үндэстний шийдэл рүү өндийж нэг харъя. Юуны өмнө тэд автобусны буудлыг интерактив газрын зураг, wi-fi холболт, цахим номын сүлжээ, тэр ч бүү хэл савлууртай бол гохоор төлөвлөжээ. Энэ нь зорчигч бүрийг нийтийн тээвэрт цагаа зугаатай, үр дүнтэй өнгө рүү- лэхэд дэмжлэг болох зорилготой юм.
Сингапурт автобус нь нийтийн тээврийн сүлжээнд ямар чухал үүрэгтэйг мэддэг бол энэ бүхэн алгаа ташаад хүлээж авахаар мэдээ юм. Тус улсад өдөрт дөрвөн сая хүн тээврийн үйлчилгээ ав- даг бөгөөд тэдний ихэнх нь автобусаар үйлчлүүлдэг.
Тэндхийн Авто замын тээв рийн удирдах газарт ухаалаг үндэстэн болох төлөвлөгөөг хэрэгжүүлэх тусгай бүтэц бий. Судлаачид, программ хөгжүү лэгчид байрлал тогтоогчийн өгөгдөл ашиглах замаар ав то бусны хурдыг хэмжиж, хэчнээн хүн хэр зэрэг хугацааг ний тийн тээвэрт өнгөрүүлдгийг тоо цоолж, шийдэл гаргадаг байна.
Ийм зохион байгуулалтаар тээвэр, орон сууц, албан байгууллага, эмнэлэг гээд бүхий л хүрээнд ажиллаад эхэлжээ. Хүүхэд, эмэгтэйчүүдийн KK эмнэлэг нь тус улсын хамгийн хөл хөдөлгөөнтэй эрүүл мэндийн байгууллага. Өдөр бүр жирэмсэн болон нялх, бага насны хүүхдүүдээ дагуулсан эхчүүдийн хөлд дарагддаг. Энэ байдлыг шийдвэрлэхийн тулд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас яаралтай түргэн тусламжаас бусад үйлчилгээ, эмчилгээг видео хурлаар зохион явуулдаг болсон байна.
Глади Сун ийм үйлчилгээ авдаг ээжүүдийн нэг юм. Долоон настай хүүгийнхээ экзимийг хоёрдугаар сараас хойш видео хэлбэрээр эмчлүүлж буй аж. Тэрбээр “Анхны үзлэгт л хүүгээ авч очсон. Түүнээс хойш эмч нартайгаа видеогоор холбогдож, хүүдээ эмчилгээ хийж байна” гэв. Эмч видеогоор хүүгийнх нь арьсыг байнга үзэж, биеийн байдал нь дээрдэж буй, эсэхийг шалгадаг нь очоод үзүүлсэнтэй яг ижил үр дүнтэй учраас цаг хугацаа хэмнэдэг аж.
Хүүхдийн хэл ярианы хөгжлийг сайжруулах, хөхөөр хооллох арга барилд сургах, хүүхдийг гэрээр эмчлэх үйлчилгээг дүрс бичлэг хэлбэрээр явуулах нь KK эмнэлгийн ойрын ирээдүйд зорьж буй ажил. Ухаалаг үндэс тэн болох Сингапурын төлөвлөгөөнд эрүүл мэндийн салбарыг технологийн дэд бүтэцтэй холбож буй IHiS компа нийн клиникийн мэдээлэл боловс руулалтын туслах профес- сор Лоу Чен Ои “Бид дүрс бичлэг ашиглан эрүүл мэндийн зөвлөх болон зарим түгээмэл үйлчилгээг орон нутагт ч хүргээд эхэлсэн. Гэхдээ Син гапур нь хот улс учир хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй авдаг. Харин ухаалаг системийг дэмжихийн тулд уг үйлчилгээний ашиг тусыг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах бодлого баримталж байгаа” хэмээн ярьжээ.
Автобусанд зугаатай зорчиход анхаарч байна
Технологийг иргэн бүрийн амьдралын салаа мөчир бүрт нэвтрүүлнэ гэдэг амбийцтай төлөвлөгөө. Гэхдээ уг төлөвлөгөө аль хэдийнэ хүндрэлтэй тулж байж болох юм. Тус улсын Ерөнхий сайд Ли Сяньлун хүссэнээрээ урагшилж чадахгүй байгааг онцолжээ. Ухаалаг үндэс тэн болох мөрөөдлөө биелүү лэхийн тулд шинээр сайд нарын хороо байгуулах хэрэг тэй байгаа аж. Ямар ч байсан цаг алдалгүй зүтгүүлэх нь зорьсондоо хүрэх гол хөшүүрэг гэдгийг уг санаа чилгыг хариуцаж буй Вивиан Балак ришнан онцолсон байна.
Тэгвэл Шинэ Зеланд дахь Оклендын технологийн их сургуулийн бизнесийн мэдээлэл тогтолцооны лектор Харминдер Синг сингапурчуудын мөрөөдөлд болгоомжтой хандахыг анхааруулжээ. Хамгийн гол асуудал нь үнэхээр бодит инновацийг хөгжүүлэхээсээ урьтаад Засгийн газар нь иргэдийг хянах тогтолцоо бүрдэж буй нь аюултай гэж тэрбээр үзсэн юм. Ухаалаг үндэстэн гэдэг ойлголт үндэсний хэмжээний технологийн дэд бүтэц байгуулснаар Засгийн газар шинэ үйлчилгээ үзүүлэх боломж нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хийдэг ажлынхаа хэлбэрийг өөрчилж буй хэрэг. Үүний оронд ухаалаг үндэстэн болох төслийг цаг алдалгүй урагшлуулахад ямар арга замаар цалин, ажлын байр нэмэгдүүлэх нь маш тодорхой байх ёстой гэж шүүмжлэгчид үзэж буй аж.
Дэлхийн хамгийн жижигхэн энэхүү арал улсын ард түмэн амжилтад хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөдөг. Бас маш өндөр ёс суртахуунтай. Магадгүй ирээдүйд тэсэж үлдэх нэг гарц нь ухаалаг үндэстний төлөвлөгөө учраас инновацийн ид үеийг эхлүүлж буй болов уу.
Шүүмжлэгчдийн хэлж буйгаар стартапыг хөгжүү лэх соёл болон үндэсний компаниудад нь улам их эрсдэл бий болж байж ч мэдэх. Гэвч бүтээлч байдал юу юу наас илүү чухал. Сингапурчууд бүх боломж, бололцоогоо шавхсан цагт л ухаалаг үндэстэн болох мөрөө дөлдөө хүрэх биз ээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй