Монгол Улсын Засгийн газрын бондыг эзэмшигчид 19.2 хувийн ашиг хүртээд байна
Энэ онд Монгол Улсын Засгийн газрын бондыг эзэмшигчид 19.2 хувийн ашиг хүртсэн байна. “Bank of America Merrill Lynch”-ийн индексээс харахад сахилга баттай, тогтвортой бодлого баримтлах ил тод үйл ажиллагаа явуулах амлалтайгаар Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдсан Монгол, Ирак, Камерун зэрэг орны бондууд энэ оны хамгийн өгөөжтэй бондын жагсаалтад дээгүүр бичигдэж байна.
“Bluebay Asset Management”-ийн хөгжиж буй зах зээл бондын судалгааны албаны дарга Грэхем Сток "Хэрэв Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт тухайн орны Засгийн газар хамрагдахаар тохиролцож, амлалтаа биелүүлэх чадвартай гэж үзвэл хөрөнгө оруулалтын ашигтай чиглэлд тооцдог" гэж байв. Түүний хувьд Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдсаны дараа Монгол, Египетийн Засгийн газрын бондыг худалдаж авах шийдвэр гаргажээ. Түүнчлэн “Аviva”-ийн шинжээчид "Тогтвортой эдийн засгаа өсгөж чадсан, Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдсан орнууд хамгийн том хөрөнгө оруулалтын боломж олгодог" гэж байсан юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй