Төв банкнууд "Bitcoin"-ийг хориглох эсэхийг шийдэх хэрэгтэй гэж үзлээ

Мэдээ

Дэлхийн томоохон Төв банкнууд дижитал валютын хэрэглээ өсөхийн хэрээр санхүүгийн тогтвортой байдалд аюул учруулж байгаа учир "Bitcoin"-ийг хориглох эсэхийг шийдэх хэрэгтэй гэж үзлээ. “Bank for International Settlements”-ийн мэдээлснээр Төв банкнууд бэлэн мөнгөний хэрэглээ бага байдаг ялангуяа Швед шиг улс орнуудад "Bitcoin"-ийн хэрэглээ маш хурдан нэмэгдэж болзошгүй гэж үзэж байгаа юм. Иймд олон улсын банк, санхүүгийн байгууллагууд зөвхөн төлбөр тооцооны нууцлалын асуудлаас гадна эдийн засаг, санхүү, мөнгөний бодлогод нөлөөлөх үр дагаврыг ч харгалзаж шийдвэрээ гаргах хэрэгтэй гэж үзсэн байна.

Төлбөр тооцооны систем цахим болохтой зэрэгцэн дижитал валют эрчимтэй хөгжиж байгаа нь Төв банкнууд клирингийн үйлчилгээ болон бусад технологийн сайжруулалтыг хийх хэрэгтэй байгааг шинжээчид онцолж байгаа юм. Түүнчлэн Төв банкнууд өөрсдөө л хянах боломжтой олон нийтэд зориулсан дижитал валютыг гаргах боломжтой гэдгийг” Bank for International Settlements” үзжээ.




САНАЛ БОЛГОХ