"Uber" компани Санхүү хариуцсан захирлаа шинээр томилно

Мэдээ

"Uber" компани удирдлагуудынхаа бүтцэд өөрчлөлт оруулж, Санхүү хариуцсан захирал шинээр томилохоор болжээ. Компанийн хувьд, сүүлийн үед хэд, хэдэн удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд компанийн топ хуульчдын нэг Салли Ю ойрын хугацаанд "Uber"-ээс гарна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Одоогоор "Uber" компани "Expedia" компанийн Захирал асан Дара Хосровшахиг Гүйцэтгэх захирлаар ажиллуулж байгаа юм. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр компани Санхүү хариуцсан захиралд хэд, хэдэн хүнийг сонгохоор судалж байгаа аж. Тэдний дотор "Orbitz" компанийн Гүйцэтгэх захирал Барни Харфорд байгаа гэсэн мэдээлэл гарсан байна.



САНАЛ БОЛГОХ