АПУ ХК-ийн зах зээлийн үнэлгээ 132.54 тэрбум төгрөгөөр өслөө

Мэдээ

Есдүгээр сард хөрөнгийн зах зээлд АПУ, “Тавантолгой”, “Говь” зэрэг компанийн зах зээлийн үнэлгээ өндөр өссөн байна. Тухайлбал, АПУ компанийн зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр буюу 132.54 тэрбум төгрөгөөр өсжээ. Marketino-ийн шинжээчдийн урьдчилсан таамгаар АПУ ХК-ийн хувьцааны ханш жилийн эцэс хүртэл одоогийн өсөлтөө хэвээр хадгалах юм байна. Үүнд тус компанийн "Heineken", "MCS” групптэй нэгдэж, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байгаа зэрэг нь нөлөөлж байна. Ингэснээр АПУ ХК валютын ханшийн зөрүүнээс алдагдал хүлээх эрсдэлээс мөн хамгаалах боломжтой болж байгаа нь валютын ханшийн зөрүүнээс алдагдал хүлээх эрсдэлээс хамгаална гэж үзэж байна.

Судлаачдын үзсэнээр АПУ компанийн хөрөнгийн хэмжээ нэгдлийн дараагаар 700 тэрбум төгрөг болохоор байгаа нь хувьцааны үнэлгээг мөн өсгөх төлөвтэй байна. Харин хамгийн гол хувьцаа эзэмшигчид зах зээлд их хэмжээний нийлүүлэлт хийхгүй бол хувьцааны ханш 2017 оны сүүлээр 1150 төгрөгт хүрнэ гэж үзжээ. Түүнчлэн есдүгээр сарын хөрөнгийн зах зээлийн тайлангаас харвал АПУ компани арилжааны идэвхээр тэргүүлсэн хэвээр байгаа юм. Тайлант хугацаанд тус компани 722.7 сая төгрөгийн 1.3 сая ширхэг хувьцаа арилжсан байна.




САНАЛ БОЛГОХ