“Rio Tinto" 11.8 сая ширхэг хувьцаагаа эргүүлэн худалдаж авлаа

Мэдээ

“Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани хаалттай хүрээнд 750 сая ам.доллараар үнэлэгдэх 11.8 сая ширхэг хувьцаагаа эргүүлэн худалдаж авлаа. Нэгж хувьцааг 63.67 ам.доллараар үнэлсэн нь зах зээлийн өнөөгийн ханшнаас 14 хувиар доогуур дүн болж байна.

“Rio Tinto” компанийн удирдлагууд энэ онд нийт дөрвөн тэрбум ам.долларын хувьцааг эргүүлэн худалдаж авч, 4.2 тэрбум ам.долларын ногдол ашиг тараахаа мэдэгдсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жакийн мэдэгдэлд онцолсноор “Rio Tinto компани хувьцаа эзэмшигчдэд ирэх өгөөжийг ийнхүү нэмж байгаа нь компанийн цаашдын санхүүгийн тогтвортой байдлыг хангах" зорилготой юм байна.



САНАЛ БОЛГОХ