БНХАУ-ын нийлүүлэлтийн шинэчлэл металлуудын ханшийг өсгөж байна

Мэдээ

БНХАУ-ын Засгийн газар нийлүүлэлтийн талаас шинэчлэл хийж эхэлсэн нь нүүрс, ган, цайр, хөнгөн цагааны ханш урт хугацаандаа тогтвортой өсөх шалтгаан болно гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид үзэж байна. Тус улсын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2017 он гарсан даруйд хөнгөн цагааны нийлүүлэлт бууруулах бодлогыг танилцуулжээ. Үр дүнд нь оны эхний найман сард хөнгөн цагааны гарц 2.64 сая тонн болж, 2016 оны дөрөвдүгээр сараас хойших доод түвшинд хүрч байсан юм. Ирэх оны төлөвийг харвал I, II улиралд улирлын чанартай эрэлт өсөхөд нэгэнт хязгаарлалтад орсон 3.5 сая тонн хөнгөн цагааны үйлдвэрлэл хурдан сэргэж чадахгүй нөхцөл үүсэхээр байгаа ажээ. Лондоны Металлын биржид хөнгөн цагааны ханш 21 хувиар өсөөд байна. Үүнээс гадна энэ онд БНХАУ-ын гангийн экспорт 30 гаруй хувиар буурсан нь Европ, АНУ-ын зах зээлд түүхий эдийн үнийг өсгөжээ.

Энэ нөхцөл байдал богино хугацаандаа өөрчлөгдөхгүй гэдгийг салбарынхан хэлж байгаа юм. Түүнчлэн байгаль орчны хяналт шинжилгээний зорилгоор энэ онд БНХАУ-ын цайрын уурхайнуудад шалгалт хийснээр уурхайнуудын 60 хувь нь үйл ажиллагаагаа зогсоож, нийлүүлэлт нь есөн хувиар буурсан байна. Хэдий тийм боловч ирэх онд гарц долоон хувиар буюу 300 мянган метр тонноор өсөх тооцоо гарчээ.



САНАЛ БОЛГОХ