Сонгуулийн сурталчилгаа өндөрлөлөө
Монгол Улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталснаас хойш Парламентын сонгуулийг долоо дахь удаагаа зохион байгуулж байна. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд 12 нам, гурван эвслийн нэр дэвшигчид болон бие даагчдыг оролцуулаад нийт 498 нэр дэвшигч өрсөлдөж, сонгуулийн албан ёсны сурталчилгаа өндөрлөөд байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамтатган явуулж байгаагаараа мөн онцлог болж байгаа юм. Сонгуульд оролцох эрхээ авч чадаагүй Хөдөлмөрийн Үндэсний Намын 19 гишүүн бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд энэ нь нийт бие даагчдын 30 орчим хувийг бүрдүүлж байна. Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиар тогтоосон ба гол намууд үүний дагуу нэр дэвшигчдээ тодруулсан ч пропорцианаль тогтолцооноос татгалзсантай холбоотойгоор 2012 оны сонгуультай харьцуулахад эмэгтэй гишүүдийн тоо цөөрөх магадлалтайг ажиглагчид онцолжээ. Ээлжит сонгуульд МАН, АН тус бүр 76 нэр дэвшигчтэй байгаа бол МАХН 71, Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Эвсэл 44, БНН 36, Иргэний Хөдөлгөөний Нам 27, Иргэний Зориг Ногоон Нам 15, Хаан Сонголт Эвслээс 9 нэр дэвшигч, Ард түмнээ хайрлая намаас тус бүр 13 нэр дэвшигч өрсөлдөхөөр болж, бүртгэгдсэн юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй