UB info Монгол keyboard - тай боллоо

UB Info

Ub info гар утасны аппликейшн таны хэрэглээг улам хялбаршуулахын тулд шинэ зүйлсийг хийсээр, шинэчилсээр байна. Бид энэ удаа тэмдэг болон үсгүүдийг нэг дор багтаасан хэрэглэхэд хялбар гар утасны Монгол keyboard-ыг хийлээ. Бусад Монгол гарны байрлалаас ялгагдах, илүү онцлог бүтэн гарын байрлалыг танд танилцуулж байна.


Үсэг тоог хамтаар нь багтаасан Монгол гарны байрлал өмнө нь байгаагүй ба хэрэглэгчийн дасаж дадсан гарны байрлалын дагуу хийснээс гадна бичиж байхдаа үсэг, тоо болон тусгай тэмдэгтүүдийн хооронд гарны байрлалаа солих шаардлаггүй хурдан бичих боломжтой болсон байна. Тус гарны байрлалыг та хэрэглэхийн тулд дараах тохиргоог гар утас дээрээ хийх хэрэгтэй.

Суулгах заавар

Алхам 1 : Мэдээж та утсан дээрээ "UB info" апп суулгасан байх хэрэгтэй. Харин "UB info" апп хэрэглэгчид "update" хийхэд хангалттай.


Алхам 2 : Settings > General > Keyboard > Keyboards гэсэн системийн тохиргоо луу орно уу.

Алхам 3 : Add New Keyboard... дээр дараад "UB info" гэсэн гарны байрлалыг нэмээрэй.

Ингээд та iOS төхөөрөмж дээрээ Монгол үсгээрээ бичих боломжтой боллоо.


САНАЛ БОЛГОХ