Rambler.ru: "Ростех Зөвлөлтийн үеийн түүхээсээ саллаа"

Мэдээ

ОХУ-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд худалдсан талаар онцлон мэдээлжээ. Тухайлбал gazeta.ru сайт "Эрдэнэт болон “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпорци худалдан авсан. Монголын тал анх эдгээр компанийг 0.7 тэрбум ам.доллараар үнэлж байсан ч ОХУ-ын тал өөрийн хувьд тохируулж, 0.5 тэрбум ам.доллар авч чадсан. Эдийн засгийн бодит салбарт "Ростех"-ийн хийж чадсан хамгийн том хэлцэл" боллоо” хэмээн онцолсон байна. Rambler.ru веб сайтад "Ростех Зөвлөлтийн үеийн түүхээсээ саллаа" гарчигтай нийтлэл гаргажээ. Тус цахим хуудаст онцолсноор "Эрдэнэт болон “Монголросцветмет” нь ОХУ-ын Төр гадаадад эзэмшдэг активуудаас хамгийн урт түүхтэй. 1973 онд Зөвлөлт Холбоот Улсын үед байгуулагдсан" гэсэн байна. Харин biznes-gazeta.ru-д "Ростех мөрнөөсөө Монгол ачааг авч хаялаа" гарчигтай нийтлэл гаргажээ. Нийтлэлийг харвал "ОХУ-ын тал 2012 оны ногдол ашиг 47 сая ам.доллараар авч чадахгүй байсан. Мөн Монгол Улсын Засгийн газар Москватай тохиролцолгүй бие даан шийдвэр гаргадаг байсан" гэжээ. Мөн "Ростех Приаргунскийн уул уурхай-химийн аж үйлдвэрийн бүсэд зэс хайлуулах үйлдвэр барьж, Монголын зэсийн баяжмалыг хайлуулахаар ярилцаж байсан" талаар нийтлэлдээ дурдсан байна.


САНАЛ БОЛГОХ