Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан лхагва гарагт болно

Мэдээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид Хангарьд ордонд хуралдаж, анхдугаар хуралдааны товыг зарлалаа. Лхагва гарагийн 11.00 цагт болох анхдугаар хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэнэ. Эн тэргүүнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тоог тогтоож тэргүүлэгчдийг сонгох, мөн Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргыг томилох юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олонх болсон МАН-ын хувьд өнгөрсөн баасан гарагт удирдах зөвлөлөө хуралдуулж, хотын даргын албан тушаалд Су.Батболдыг дэвшүүлээд байна.


САНАЛ БОЛГОХ