"Хоёр улсын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх нь зүйтэй" гэв

Мэдээ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцох үедээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзлаа. Энэ үеэр ОХУ, Монгол Улс хоорондын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн ач холбогдлыг дурдаж, энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг ойрын хугацаанд баталж хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг онцолсон байна. Энэхүү хөтөлбөрт "Хил орчмын халдварт өвчний дэгдэлтийг зогсоох талаар шуурхай мэдээлэл солилцох, урьдчилан сэргийлэх тал дээр хамтрах" зэрэг асуудлыг тусгаж өгчээ. Үүнээс гадна Гадаад харилцааны сайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы дарга Питр Томсон болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Шэннон нартай уулзжээ. Шэннонтой хийсэн уулзалтын үеэр Ц.Мөнх-Оргил сайд Монгол Улсын шинэ Засгийн газрын бодлогын талаар танилцуулсан байна.



САНАЛ БОЛГОХ