Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих асуудалд анхаарна

Мэдээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих асуудалд анхаарал хандуулж байна. Тухайлбал Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө "Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах сүлжээ төвүүдийг байгуулах, бодлогоор дэмжих, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан болон Бичил зээлийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлыг тусгажээ. Харин Монгол Ардын нам "Татварын дарамтыг багасгаж бизнес дэх Төрийн оролцоог бууруулах, нийслэлийн нэрийн брэнд үйлдвэрлэлийг идэвхжүүлэх" зэрэг асуудлыг хөндөж байгаа юм.


САНАЛ БОЛГОХ