Нэр дэвшигчид сонгуулийн санхүүжилтийн талаарх мэдээллээ өгөөгүй байна

Мэдээ

Нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүжилтийн мэдээлэл хаалттай хэвээр байна гэж Төрийн бус байгууллагын ажиглагчид дүгнэлээ. "Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ"-нээс УИХ-ын сонгуулийн үйл явцад хийсэн мониторингийн хоёр дахь долоо хоногийн дүнг танилцуулах үеэр энэ талаар мэдээллээ. Тус сүлжээний гишүүн "Филантропи Хөгжлийн Төлөө Төв"-өөс энэ сарын 11-нээс 20 хүртэл нэр дэвшигчдийн зохион байгуулсан 111 арга хэмжээнд мониторинг хийсэн байна. Ингэхдээ Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн тус бүр хоёр тойрог, мөн Төв болон Өмнөговь аймгийн тойргуудад ажиллаж, зардлын талаар мэдээлэл цуглуулахаар нэр дэвшигчдэд ханджээ. Хэдий тийм боловч нэг ч нэр дэвшигч ил тод мэдээлэл өгөөгүй байна. Харин сонгуулийн санал тоолох төхөөрөмжид тест хийхэд алдаа гараагүй гэдгийг “МИДАС” Төрийн бус байгууллагаас мэдээлж байна. Гэхдээ техникийн тооллого хийх журмыг яаралтай батлах шаардлагатай гэж үзэж байна.


САНАЛ БОЛГОХ