Моннис Моторс ХХКомпани Нийслэлийн Цагдаагийн газарт болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт иж бүрэн тоноглогдсон 150 автомашин гардуулан өглөө
Моннис Моторс ХХК нь Нийслэлийн Эрүүл мэндийн газарт (НЭМГ) туулах чадвар өндөртэй 40 ширхэг Nissan URVAN маркын түргэн тусламжийн автомашин нийлүүллээ. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 81 автомашинаар иргэдэд үйлчилж байна. Энэхүү 40 автомашиныг нийлүүлж, парк шинэчлэлт хийснээр яаралтай дуудлагын хүлээгдлийн хугацаа богиносно гэдгийг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар хэлж байв.
Мөн Нийслэлийн Цагдаагийн газарт 110 ширхэг туулах чадвар сайтай, иж бүрэн тоноглогдсон Renault DUSTER болон Nissan PATROL цагдаагийн автомашинуудыг хүлээлгэн өглөө. Ийнхүү туулах чадвар сайтай автомашинаар бүрэн хангаснаар гэмт хэрэг, зөрчлийн газар 3-5 минутад түргэн шуурхай очиж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах, нийслэлийн иргэдийн аюулгүй байдал хангах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва "Иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал хамгаас чухал учир энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр цагдаа болон эрүүл мэндийн байгууллагад парк шинэчлэлт хийж байна. Ингэснээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлагад цагдаагийн алба хаагчид түргэн шуурхай хүрч үйлчлэх боломжтой болж байна.
Стандартын дагуу нийслэлд 10,000 хүн тутамд нэг түргэний автомашин ажиллах ёстой. Энэ дагуу 140-150 түргэний автомашин үйлчлэх ёстой ч одоогоор энэ тоо 80 гаруй байна. Стандарттай хот болох зорилтын хүрээнд бид өнөөдөр 40 автомашин хүлээлгэн өгч байгаа бөгөөд энэ ажил цаашид ч үргэлжилнэ" гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д хамгийн сүүлд 2009 онд парк шинэчлэлт хийсэн. 10 гаруй жилийн дараа өнөөдөр парк шинэчлэлт хийлээ.
Манайх хотын төвийн дүүргүүдээс гадна захын хорооллуудаас ирж буй дуудлагад ч үйлчлэх шаардлагатай байдаг тул өнөөдөр парк шинэчлэл хийж байгаа нь цаг үеэ олсон алхам болж байна. Энэхүү автомашин нь яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай зүйлсээр бүрэн тоноглогджээ" гэлээ.
Ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалж буй албан хаагчиддаа ажлын өндөр амжилт хүсье.
Харилцах утас: 7585-1111
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй